Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Завхан, Увс, Хөвсгөл аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 7-12 м/с, говь, тал, хээрийн нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 28-33 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Туул, Тэрэлж голын хөндий, Дарьгангын тал нутгаар 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар 8-13 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байна. 

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 13-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, 16-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи 13,14-нд нутгийн зүүн хэсэг, 16-нд нутгийн хойд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 42-47 градус, өдөртөө 29-34 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларна.

2. Гал түймэр:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо “Нэдилмэн” ХХК-ийн хашаанд дугуйт өргөгч шатаж байна гэсэн дуудлагыг 12.11-ний өдрийн 15:45 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 7 км зам туулан 16:55 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Булаг багийн 10 дугаар гудамжинд иргэн Т-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар, “Венгроүд” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.11-ний өдрийн 10:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 10:49 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир багийн 1 дүгээр гудамжинд иргэн Д-ийн эзэмшлийн “УАЗ-Фургон” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.11-ний өдрийн 11:43 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 11:46 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны “Шар хад”-ны 76 дугаар гудамжинд иргэн Т-ийн 5х3 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.11-ний өдрийн 15:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 15:45 цагт очмж 10 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн 12 дугаар гудамжинд иргэн Т-ийн 10х7 метрийн хэмжээтэй байшин /гурилын тээрэм/ шатаж байна гэсэн дуудлагыг 12.12-ны өдрийн 04:38 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын тус дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 04:43 цагт очиж 27 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top