1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Сураггүй болсон: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз багийн 4 дугаар хорооны иргэн О /74 настай, эрэгтэй/ 2016.12.25-ны өдрийн 15:30 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.12.25-ны өдрийн 21:11 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 2015.12.26-ны өдрийн 01:58 цагаас эхлэн Түйн голын эргийн бургасанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд, 2015.12.26-ны өдөр Баянхонгор сумын нутаг дэвсгэрт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 10:10 цагт Номгон багийн 81 дүгээр байрны суурийн давхараас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгсөн.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 1, 1 аймгийн 4 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 4, 3 аймгийн 4 сумын нутагт “Галзуу” өвчний 4, нийт 1 дүүрэг, 4 аймгийн 8 сумын нутагт 9 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой 2015.10.23-ны өдөр тодорхойгүй шалтгаанаар хорогдсоныг 2015.10.26-ны өдөр сэг зэмийг булж устган дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, мөн “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж-ийн 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байсныг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;.
Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэн багийн “Адуун чулуун” гэдэг газар малчин З-ийн 4 хонь 2015.12.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.08-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн “Гүн шанд” гэдэг газар иргэн Э, О-ийн хонинд 2015.12.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Архангай аймгийн Чулуут сумын Хүрэм багийн “Мараатын-Ам, Улаанхад” гэдэг газарт иргэн Б-ийн 1 үхэр 2015.12.15-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн Зэлийн гол гэдэг газар малчин Г-ийн 1 адуу 2015.12.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч 2015.12.13-ны өдөр аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.17-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн Хайлаастай гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2015.12.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч 2015.12.18-ны өдөр аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хангай сумын Баян-Улаан багийн нутаг Хөх даваа гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2015.12.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэн Х-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.26-ны өдрийн 12:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч,
Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Э-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.26-ны өдрийн 13:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,
Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны Дүнжингаравийн автозамын зорчих хэсэгт иргэн А-ийн 78-69 улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.26-ны өдрийн 21:35 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 албан хаагч,
Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн “Найрамдал”-ын хорооны иргэн Д-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.26-ны өдрийн 12:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 албан хаагч,
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн иргэн А-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.26-ны өдрийн 20:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 17 дугаар ангийн 7 албан хаагч,
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн иргэн Б-ийн 24-15 БНХ улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.12.27-ны өдрийн 04:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 16 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
4. Техникийн холбогдолтой ослын талаар:
Тээврийн хэрэгслийн осол:Нийслэлийн Баянгол дүүргийн 23 дугаар хорооны Зүүн-Ард-Аюушийн 25 дугаар гудамжийн хатуу хучилттай авто замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүссэний улмаас 69-16 УНК улсын дугаартай “Пронтер” загварын ачааны автомашин, тус гудамжинд оршин суух иргэн А-ийн 15-71 УНЭ улсын дугаартай суудлын автомашин, 5 ханатай гэр, хашааг дайрч, ачааны автомашины жолооч автомашины эд ангид хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.12.26-ны өдрийн 13:46 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж автомашины эд ангид хавчуулагдсан иргэн А /26 настай, эрэгтэй/-г гаргаж НЯТТТ-д шилжүүлэн өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР