Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтэйн уулархаг нутаг болон Халх голын сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, нутгийн зүүн хагаст 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 26-31 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 19-24 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн цас багатай газраар 6-11 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 16-18 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 18-нд Хөвсгөлийн уулсаар, 19-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар, 21-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Салхи 21-нд Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 19-өөс ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 

2. Гал түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Номин” худалдааны төвийн агуулахад гал гарч байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 07:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 07:11 цагт очиж, тус агуулахын цахилгаан хуваарилах өрөөнд эд зүйл шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1 дүгээр хэсгийн 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2.16-ны өдрийн 14:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 14:32 цагт очиж, иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт А /4 настай, эмэгтэй/, А /6 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан байсан тул цогцсуудыг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 4 дүгээр гудамжинд дугуй засвар шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дугаар ангийн алба хаагчид 8.5 км замыг туулан 18:12 цагт очиж, иргэн Г-ын 4х3 метрийн хэмжээтэй дугуй засвар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Монелийн 21 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 22:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 22:19 цагт очиж, иргэн Б-ийн 4х3 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top