Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 26-31 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 18-23 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн цас багатай газраар 6-11 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 13-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 19-нд Хангайн уулсаар ялимгүй цас, 21-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-нд Алтайн салбар уулсаар, 22-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 24-29 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын 22 дугаар гудамжинд автобус шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 15:39 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 15:49 цагт очиж “Мяралзаа” ХХК-ийн хашаанд улсын дугааргүй автобус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Боржигон багийн Улаанбаатар-Дундговь аймгийн шалган нэвтрүүлэх цэг дээр автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 05:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 05:12 цагт очиж “Булган Гол Трансс” ХХК-ийн “Норд Бенз” загварын ачааны автомашины дугуй шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Орхон сумын Мандал 5 дугаар багийн “Байнга” хороонд /аймгийн төвөөс зүүн урд зүгт 25 км/ 4 айлын орон сууц шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 06:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар алба хаагчид 25 км замыг туулан 06:50 цагт очиж 16х12 метрийн хэмжээтэй нийтийн орон сууц шатаж байсныг 1:45 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 37 байранд орон сууцанд гал гарч байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 11:24 цагт хүлээн авсан.Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 11:28 цагт очиж 37 дугаар байрны 14 дүгээр давхарт иргэн С-ын 6х7 метрийн хэмжээтэй байрны гал тогоо, том өрөөний хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 24 иргэн /21 том хүн, 3 хүүхэд/-ийг гаргасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 15:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 15:12 цагт очиж иргэн Г-ын 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн 68 дугаар байрны 2 дугаар давхарт гал гарч байна дуудлагыг 12.17-ны өдрийн 15:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 15:21 цагт очиж 10×14 метрийн хэмжээтэй 12 айлын орон сууцны 2 дугаар давхрын иргэн Э-ийн 3х4 метрийн хэмжээтэй өрөө шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 15:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 15:56 цагт очиж иргэн Ю-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж 5 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын энх тал багийн Хөтөл хорооллын задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 23:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид талдаа 15 км замыг туулан 23:58 цагт очиж иргэн Ж-ын 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.

3.Зам тээврийн осол:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 133 дугаар сургуулийн зүүн талын зам дээр зам тээврийн осол болж автомашины төмөр хийцэт хүн хавчуулагдсан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 17:00 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 7.5 км замыг туулан 17:12 цагт очиж “Хайжет” загварын ачааны автомашин, Приус-20 загварын автомашинтай мөргөлдсөнөөс жолооч З /36 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэт хавчуулагдсаныг 11 минут ажиллан аварч гарган ГССҮТ-д хүлээлгэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Улаан үзүүр баг /аймгийн төвөөс баруун зүгт 270 км, сумын төвөөс баруун зүгт 12 км/-т “Дэнхэр хуудас” гэдэг газар Малчин Э /16 настай, эрэгтэй/, 12.17-ны өдрийн 18:00 цагийн орчимд малаа хариулахаар морьтой яваад сураггүй болсон тухай мэдээллийг 12:18-ны өдрийн 05:15 цагт хүлээн авсан.Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан иргэд 12.17-ны өдрийн 04:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top