Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дархан-Уул, Завхан, Хөвсгөл, Увс, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, нутгийн зарим газраар 15-17 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 25-30 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн бэлчир, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Цас орно. Салхи 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүртэл ширүүсч, явган шуурга шуурна. Өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 28-ны өдөр нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна, 29-ний өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, 31-ний өдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи 28-ны өдөр нутгийн өмнөд хэсгээр, 29-н ий өдөр Алтайн уулархаг нутгаар, 30-ны өдөр нутгийн зүүн хэсгээр 15-17 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 45-50 градус, өдөртөө 35-40 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 28-33 градус цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн байна. 30, 31-ний өдөр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

2. Гал түймэр:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Арьс ширний 31 дүгээр байр дулааны шугам сүлжээний өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 20:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 20:50 цагт очиж, 3х4 метрийн хэмжээтэй өрөөний шалны хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний 2 дугаар гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 08:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 15 км замыг туулан 09:00 цагт очиж, иргэн Д-ын 1.2 тонн өвс шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Баянхошууны аюулгүйн тойргийн зорчих хэсэгт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 16:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 16:11 цагт очиж, иргэн Б-ийн “Тоёото Виш” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Борнуур сумын Нарс багийн “Цайст” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 156 км-т, Баянгол сумаас зүүн урд зүгт 58 км-т ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.26-ны өдрийн 20:09 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 58 км замыг туулан 21:00 цагт очиж, Улаанбаатараас хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд иргэн Э-ын жолоодож явсан “Хино 700” загварын ачааны автомашин, тээвэрлэж явсан хүнсний бүтээгдэхүүнтэй шатаж байсныг 1 цаг 10 минут ажиллаж унтраасан.

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн “Тосон-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 239 км-т, сумын төвөөс зүүн зүгт 75 км-т, Ө-48°02’24”, У-116°25’48″/ 12.26-ны өдрийн 14:39 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар мөн өдрийн 14:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, багийн Засаг дарга нараас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй гэж мэдээлсэн.

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн “Хул азаргын-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 232 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 23 км-т, Ө-49°37’12”, У-97°27’36″/12.26-ны өдрийн 22:07 цагт 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар мөн өдрийн 22:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэж мэдээлсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн “Хавцал” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 30 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 50 км-т/ Тус сумын харьяат малчин Б /49 настай, эмэгтэй/ 12.25-ны өдрийн 20:00 цагийн орчим гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.26-ны өдрийн 19:50 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 12.26-ны өдрийн 20:35 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 12.26-ны өдрийн 20:35 цагт гэдэг газар /гэрээс нь 2 км-ын зайтай/-аас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top