Ахлах ахлагч Б.Үнэнмөнх гурван өрөө байрандаа орлоо

132873808_1669331816597370_841706218407459753_n.jpg

НОБГ-ын Нийслэлийн аврах анги 105-ын аврагч, ахлах ахлагч Б.Үнэнмөнх 2020 оны  нийслэлийн “Хөдөлмөрийн аварга”-аар тодорч, Нийслэлийн орон сууцны корпорациас хэрэгжүүлж буй “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөрийн түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд орох батламжийг олгосон юм.

“Буянт ухаа-2” орон сууцны хороололд гурван өрөө шинэ байрны түлхүүрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар гардуулан өглөө.

Ахлах ахлагч Б.Үнэнмөнх нь Онцгой байдлын байгууллагад 23  дахь  жилдээ ажиллаж байна. Тэрбээр  2020 онд 86 удаагийн томилгоот ээлжинд 2058 цагийн үүрэг гүйцэтгэн, аюулт үзэгдэл, ослын 75 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 128 иргэний амь насыг аварч, 12 буцалтгүй нэрвэгдэгчийг ослын голомтоос гарган холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажилласан. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт гарсан 10 удаагийн ой, хээрийн түймэрт үүрэг гүйцэтгэн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top