Товчоодоор 905 автомашин нэвтэрч, 911 тээврийн хэрэгсэл гарчээ

128181895_2810689602539694_5040381578307794836_n_20201130105739_20201210111923.png

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд Онцгой, Эрүүл мэнд, Цагдаа, Мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 88 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд товчоодоор 905 автомашин нэвтэрч, 911 тээврийн хэрэгсэл гарчээ. Энэ хугацаанд нийт 2990 зорчигчид эрүүл мэндийн хяналт хийсэн бөгөөд сэжигтэй тохиолдол  илрээгүй гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

scroll to top