Коронавируст халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд 71950 иргэнийг хамруулав

133910579_1544444805748999_1660854462594643882_n.jpg

  Улсын онцгой комиссоос 2020 оны 12 дугаар сарын 21-30-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 70.000-80.000 иргэнийг PCR шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр шийдвэрлэсэн.

   Энэ дагуу Нийслэлийн онцгой комисс, Дүүргийн онцгой комисс, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хамтран Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 19 сургуулийн байранд шинжилгээ авах ажлыг зохион байгуулж, 71.950 иргэнийг хамруулаад байна.

   Мөн тус дүүрэгт нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудаас тандалт, хариу арга хэмжээ авах явуулын 30 баг гарган ажиллаж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн хороодыг хуваарилан, шаардлагатай тохиолдолд зарим иргэдийн шинжилгээг гэрээр нь очиж авч байгаа юм.

“Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах зорилгоор зохион байгуулж байгаа өргөтгөсөн шинжилгээнд хамрагдаж амжаагүй иргэд ойролцоох шинжилгээний цэгүүдэд очих боломжтой бөгөөд халдварт цар тахлын эсрэг дор бүртээ хариуцлагатай хандан, өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ эрүүл, аюулгүй байдлын төлөө хамтдаа сэргийлэхийг уриаллаа гэж  Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.

scroll to top