Онцгой нөхцлийн үеийн хүүхэд хамгааллын асуудлаар хамтран ажиллана

GJ1A8855.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

  Санамж бичигт ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Үндэсний захирал Б.Болорцэцэг нар гарын үсэг зурж, баталгаажуулсан юм.

  Монгол улсад гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, чадавхыг бэхжүүлэх, эрсдэлийг бууруулах, Сендайн үйл ажиллагааны хүрээний дунд шатны стратегийн хэрэгжилтийг хангах замаар хүний амь нас, амьжиргаа, эд хөрөнгийг гамшгийн аюулд өртөх, эрсдэлээс хамгаалах, бууруулах зорилгоор хамтран ажиллах юм.

Хамтын ажиллагаа нь орон нутагт суурилсан гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшиг, онцгой нөхцлийн үеийн хүүхэд хамгааллын асуудалд тэдний оролцоог хангах, сургуулийн орчин аюулгүй байдлыг хангах, орон нутгийг гамшигт тэсвэрлэх, чадавхжуулах, хүмүүнлэгийн салбар дундын зохицуулалтыг хангах гэсэн таван чиглэлтэй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top