1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дархан-Уул аймгийн нутгаар бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 12-17 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна. Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 метр. 6-8 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 6-8 градус хүйтэн байна.
Төлөв байдал:23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд нутгийн зарим газраар, 25, 26-нд говь, тал хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 24-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.
2. Гал түймэр:
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Арвижих багийн Зоогийн 8 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 01.21-ний өдрийн 13:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 13:27 цагт очиж, иргэн О-ын 2 метр хашаа шатаж байсныг 1 минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Их-Уул багийн 20 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 01:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 01:14 цагт очиход иргэн Т-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Тосгоны 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна дуудлагыг 01.22-ны өдрийн 03:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 03:27 цагт очиход эзэнгүй 6х4 метрийн хэмжээтэй байшин /хаягдсан/ шатаж байсныг 22 минут ажиллаж унтраасан.
3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Модон хүй-Арал” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т, Ө-51°22’12”, У-100°21’36″/ 01.12-ны өдрийн 05:32 цагт 6.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05:36 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Давтан хөдлөлт: Тус сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 320 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/ 01.21-ний өдрийн 11:43 цагт 4.3 магнитуд, 18:51 цагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус тус болсон тул тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.
Завхан аймгийн Идэр сумын Дархан-Уул багийн “Солооны Хандгайт” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн зүгт 70 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 16 км-т, Ө-48°08’24”, У-97°12’00″/ 01.21-ний өдрийн 17:34 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 17:43 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэд, тус аймгийн Улиастай сумын иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Архангай аймгийн Булган сумын Тамир багийн “Байц” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 25 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км-т/ 01.21-ний өдрийн 12:00 цагийн орчим 1 иргэн самар түүхээр яваад сураггүй болсон тухай дуудлагыг 01.21-ний өдрийн 22:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн тус аймгийн Эрдэнэбулган сумын харьяат иргэн Ц /56 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 01.22-ны өдрийн 03:05 цагт отоглож байсан газраас баруун хойд зүгт 10 км-т “Тун цагаан нуур” гэдэг газраас эсэн мэнд олж иргэн О-д хүлээлгэн өгсөн.
Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн “Овон хад” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 74 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ 01.21-ний өдрийн 20:00 цагийн орчим 1 иргэн гэрээсээ гараад сураггүй болсон дуудлагыг 01.21-ний өдрийн 23:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн Орхон аймгийн харьяат иргэн Т /30 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 01.22-ны өдрийн 02:45 цагт гэрээс нь хойд зүгт 23 км-т “Оросын булаг” гэдэг газраас эсэн мэнд олж, тус аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР