Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо

2Y1A2330-6ygdui9rwlvd420y2rtdrj99q47xm0tgs59hkij348w.jpg

    Баянхонгор аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн анхдугаар хуралдаан  болж,  зөвлөлийн 2021-2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Зөвлөл нь гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 36 ажлыг хэрэгжүүлэхээр боллоо.

  Мөн тус хуралдаанаар зөвлөлийн гишүүдэд гамшгийн эрсдэлийг бууруулах  зөвлөлийн үйл ажиллагааны зорилго, үндсэн чиглэл, тус аймгийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний үр дүнгийн талаар мэдээллийг танилцуулсан юм гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top