Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөс санаачлан өрх толгойлсон эмэгтэйчүүд болон олон ам бүлтэй амьжиргааны түвшин доогуур орлоготой иргэдэд сайн үйлсийн дэмжлэг үзүүллээ.
Энэ хүрээндээ Есөнбулаг сумын зорилтод бүлгийн 9 өрхийн 49 иргэн, 31 хүүхдэд дулаан хувцас, хүнсний бүтээгдэхүүнийг гардуулан өгсөн юм.
“Эмэгтэйчүүдийн зөвлөл” нь алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилтын хүрээнд болон иргэдэд тусламж хүргэх “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө” уриатай сайн үйлсийн аяныг тогтмол зохион байгуулдаг юм гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.