Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгуудын зарим хэсгээр цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг, Үүр, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 17-22 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө хүйтэрч 16-18 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 02-р сарын 1-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд Хэнтэйн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 19-24 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 28-33 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 3-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2. Гал түймэр:

 Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг 01.30-ны өдрийн 12:57 цагт хүлээн авсан. Тус сумын 15 дугаар багийн иргэн Т-ын 5 ханатай гэр 01.29-ний өдрийн 14:00-15:00 цагийн хооронд шатсан тухай мэдээллийг тус багийн Засаг дарга 12:57 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 11:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 14 км замыг туулан 11:20 цагт очиж иргэн Д-ын 8х9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвай багийн Худалдааны гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.30-ны өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 14:23 цагт очиж Худалдааны гудамж “Төв зах”-ын зүүн талд автозамын зорчих хэсэгт иргэн Б-ийн “Сонато-6” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Булган аймгийн Баян-Агт сумын Халтар багийн “Буурал” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 130 км, сумын төвөөс зүүн урд зүгт 18 км-т, Ө-48°58’12” У-1072°19’12″/ 01.30-ны өдрийн 23:15 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 23:34 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баян-Агт сумын Засаг дарга Тамгын газрын даргаас тодруулахад тухайн орчинд айл байдаггүй, газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “Буурал” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 164 км, сумын төвөөс зүүн урд зүгт 66 км-т, Ө-47°23’24”, У-107°04’48″/ 01.30-ны өдрийн 03:09 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 03:32 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Бугант тосгоны Засаг даргын Тамгын газрын ажилтнаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Бага Дарханы өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 36 км, сумын төвөөс баруун зүгт 10 км/-т ачааны автомашин жалганд унасан тухай дуудлагыг 01.30-ны өдрийн 17:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид 12 км замыг туулан 18:15 цагт очиж “Топ гео техник” ХХК-ийн 4 ажилтан “ГАЗ-66” загварын ачааны автомашинтай Шарын гол сумаас Дархан-Уул аймгийн чиглэлд авто замын зорчих хэсгийн хажуу тал руу унасан байсан тул автомашиныг үлдээж 4 зорчигчийг авч аймгийн төв хүргэсэн.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Баяны энгэр Хавчуу” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 8 км/-т 01.30-ны өдрийн 10:00 цагийн орчимд иргэн А нь хонио хариулахаар явганаар гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг 01.31-ний өдрийн 01:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн анги, Мандал сумын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн малчин О-д Улаанбаатар хотоос ирсэн А /16 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 01.31-ний өдрийн 03.38 цагт эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top