Аюулт үзэгдэл, ослын 234 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

GJ1A6668-6r0d5jjsrl6kbop5b9jeysfwslnpfp2knxg8bi0e0qo.jpg

Улсын хэмжээнд 01 дүгээр сарын 25-31-ний өдрүүдэд нийслэлийн 6 дүүрэг, 18 аймгийн 30 суманд нийт 234 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.

Үүний 152 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 52  нь гал түймэр, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 19 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 2 иргэн  нас барсан бол гэмтсэн бэртсэн нийт 157 тохиолдол бүртгэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top