Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж 2014 оны үр дүнгийн гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Шадар сайд, төсвийн ерөнхийлөн захирагч Д.Тэрбишдагва өөрийн эрхлэх асуудлын хүрээний зургаан агентлагийн Төсвийн шууд захирагч нартай үр дүнгийн гэрээ  байгууллаа.
Энэхүү гэрээний гол зорилго нь агентлаг тус бүр үйл ажиллагаагаа  оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомжийг чанд сахиж сонирхлын зөрчилгүй шудрага хариуцлагатай ажиллаж төсвийн шууд захирагчийн  тухайн жилд  гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг  тодорхойлж өгч  байгаад оршиж байгаа юм.
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас 2014 онд “Гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын чанар, хүртээмжийг дээшлүүлж, гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх” зорилтыг Онцгой байдлын албаны хэмжээнд дэвшүүлэн ажиллаж байгаа юм.
0050
scroll to top