Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс, Халх голын хөндийгөөр 15-20 градус, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 8-13 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд нутгийн зүүн хэсгээр, 8-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шууна. Салхи 5-нд нутгийн зарим газраар, 6-нд говь, тал, хээрийн нутгаар, 8-нд Алтайн салбар уулсаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 6-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтрэх боловч бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз,  Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 9-14 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Дэнж багийн Баянбулагийн 1 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн тухай дуудлагыг 02.03-ны өдрийн 09:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 10:02 цагт очиж иргэн Ц-ийн “Хьюндай Портер” загварын автомашин шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Уянга сумын Бадрал багийн “Чандагтай” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км, сумын төвөөс баруун зүгт 30 км/ Малчин Ш-ийн 5 ханатай гэр, суудлын автомашин 02.03-ны өдрийн 11:00 цагийн орчимд шатсан тухай мэдээллийг 02.03-ны өдрийн 12:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн алба хаагчид, Уянга сумын Засаг даргаар ахлуулсан иргэд мөн өдрийн 12:20 цагт очиж малчин Ш-ийн 5 ханатай гэр, “Приус-20” загварын суудлын автомашин шатсан шалтгаан нөхцлийг тогтоон ажилласан. Уг гал түймэрт С/2 настай, эмэгтэй/ хүүхэд өртөж нас барсан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Согоот багийн 38 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.03-ны өдрийн 13:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 13:21 цагт очиж иргэн Х-ийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 18 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.03-ны өдрийн 18:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 18:36 цагт очиж иргэн Н-ын 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн Худалдааны гудамж “С.Март” худалдааны төвийн гадна автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.03-ны өдрийн 19:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 1.2 км замыг туулан 19:11 цагт очиж иргэн Г-ийн “Верна Аксент” загварын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Төгөл багийн 10 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.03-ны өдрийн 20:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 20:36 цагт очиж иргэн М-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 1/А дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.03-ны өдрийн 22:42 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 22:48 цагт очиж иргэн Э-ийн 6х10 метрийн хэмжээтэй мужааны цехийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх толгой багийн 23 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 01:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 2,5 км замыг туулан 01:12 цагт очиж иргэн А-ийн 8х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 31 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ногоочид багийн 4 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 02:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 03:02 цагт очиж, иргэн А-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Зүүнсайхан багийн 6 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.04-ний өдрийн 05:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 05:34 цагт очиж иргэн Ш-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуут” гэдэг газар, “Хөвсгөл нуур” дотор / аймгийн төвөөс баруун хойд зүгт 311 км, сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т, Ө-51°25’12”, У-100°15’36″/ 02.03-ны өдрийн 09:52 цагт 3.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 10:02 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Тус сумын төв болон “Хороо” багийн иргэдэд бага зэрэг чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэсэн мэдээллийг хүлээн авсан.

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуут” гэдэг газар, “Хөвсгөл нуур” дотор / аймгийн төвөөс баруун хойд зүгт 319 км, сумын төвөөс баруун урд зүгт 38 км-т, Ө-51°17’24”, У-100°15’00″/ 02.03-ны өдрийн 12:20 цагт 4.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 12:29 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан.Тус сумын төв болон “Хороо” багийн иргэдэд хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэсэн мэдээллийг хүлээн авсан.

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуут” гэдэг газар, “Хөвсгөл нуур” дотор / аймгийн төвөөс баруун хойд зүгт 318 км, сумын төвөөс баруун урд зүгт 38 км-т, Ө-51°18’00”, У-100°15’36″/ 02.03-ны өдрийн 13:54 цагт 4.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 14:04 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Тус сумын төв болон “Хороо” багийн иргэдэд хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэсэн мэдээллийг хүлээн авсан.

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуут” гэдэг газар, “Хөвсгөл нуур” дотор / аймгийн төвөөс баруун хойд зүгт 318 км, сумын төвөөс баруун урд зүгт 37 км-т, Ө-51°43’0″, У-100°24’0″/ 02.03-ны өдрийн 14:14 цагт 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 14:26 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Тус сумын төв болон “Хороо” багийн иргэдэд бага зэрэг чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэсэн мэдээллийг хүлээн авсан.

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуут” гэдэг газар, “Хөвсгөл нуур” дотор / аймгийн төвөөс баруун хойд зүгт 321 км, сумын төвөөс баруун урд зүгт 38 км-т, Ө-51°12’36”, У-100°19’48″/ 02.03-ны өдрийн 15:14 цагт 4.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 15:22 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Тус сумын төв болон “Хороо” багийн иргэдэд хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэсэн мэдээллийг хүлээн авсан.

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуут” гэдэг газар, “Хөвсгөл нуур” дотор / аймгийн төвөөс баруун хойд зүгт 319 км, сумын төвөөс баруун урд зүгт 38 км-т, Ө-51°15’36”, У-100°18’00″/ 02.03-ны өдрийн 15:50 цагт 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 15:58 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Тус сумын төв болон “Хороо” багийн иргэдэд бага зэрэг чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэсэн мэдээллийг хүлээн авсан.

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Ходон” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 325 км, сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т, Ө-51°28’12”, У-100°18’36″/ 02.04-ний өдрийн 02:06 цагт 3.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 02:15 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Тус сумын төв болон “Хороо” багийн иргэдэд бага зэрэг чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэсэн мэдээллийг хүлээн авсан.

4.Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Бусад цаг агаарын аюулт үзэгдэл: Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн “Мод үржүүлэх” гэдэг газар / аймгийн төвөөс баруун зүгт 6 км, сумаас зүүн зүгт 24 км/голын мөсөн дээгүүр ус гарч айлын гэрлүү ус их хэмжээгээр орсон тухай дуудлагыг 02.03-ны өдрийн 17:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 17:20 цагт очиж иргэн Б-ын 6 ханатай гэр усанд автсан байсныг 30 минут ажиллаж аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top