Хошууч Г.Ганбаатар “Аймгийн аварга ажилтан”-аар тодров

147412319_1377044732655922_1618537016108005749_o.jpg

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга, хошууч Г.Ганбаатар 2020 оны “Аймгийн аварга ажилтан”-аар шалгарлаа. Гал сөнөөгчөөөр ажлын гараагаа эхэлсэн тэрбээр өдгөө Онцгой байдлын байгууллагад 17 дахь жилдээ ажиллаж байна.

  Ажиллах хугацаандаа гамшиг, ослын 345 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 1350 хүний амь нас, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийн 3,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан.

Мөн хошууч Г.Ганбаатар нь гал унтраах техникийн олон төрөлт спортоор 11 жил хичээллэж улс, бүсийн аварга шалгаруулах тэмцээнд удаа дараа амжилттай оролцож, спортын мастер цол хүртэж байсан тамирчин алба хаагч юм гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top