Хошууч А.Отгонбаяр пауэрлифтингийн спортын мастер цол хүртлээ

122835316_476741333229410_7943402900702754192_n-6yqgi3t3zko1auxhnwke0k08qdy6iy6zm0vw7n34ev4.jpg

  Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн захирагч, хошууч А.Отгонбаяр Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар тушаалаар пауэрлифтингийн  спортын мастер цол хүртлээ.

Хошууч А.Отгонбаяр нь  2012 оноос хойш пауэрлифтингийн спортоор хичээллэж байна.

Энэ хугацаанд Азийн аваргаас 4 алт, 1 мөнгө,  улсын аварга шалгаруулах тэмцээнээс 8 алт, 6 мөнгөн медаль хүртэж,  Онцгой байдлын албаны баг, тамирчдаа төлөөлөн мэргэжлийн уралдаан, тэмцээнд тогтмол амжилттай оролцдог тэргүүний шилдэг алба хаагчдын нэг юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top