Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас 5-10 м/с, 5-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 3 дугаар сарын 2, 3-нд уулархаг нутгаар, 4-нд зарим газраар, 5-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 2-4-нд нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 17-22 градус, өдөртөө 5-10 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна. 4, 5-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрнэ.

2. Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн “Задгай”-д бичиг хэргийн дэлгүүрт лангуу шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 23:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 23:51 цагт очиход “Төгөл” дэлгүүрийн бичиг хэргийн лангуу шатаж байсныг 41 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багийн “Мөрөнгийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 51 км-т, сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ 02.28-ны өдрийн 13:00 цагт малчин С-ийн байшин, суудлын автомашин шатсан тухай мэдээллийг 13:08 цагт хүлээн авсан.  Тус сумын харьяат иргэн С-ийн 6х12 метрийн хэмжээтэй байшин, “Экстрайл” загварын суудлын автомашинтшатсан тухай мэдээллийг 13:08 цагт тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Бэрх багийн “Задгай”-д автозамын зорчих хэсэгт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 19:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул суман дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 19:09 цагт очиход иргэн Г-ийн “Ипсум” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант багийн “Халуун-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 167 км-т, сумын төвөөс баруун зүгт 18 км-т/ Гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 19:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид 18 км зам туулан 20:40 цагт очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр, хашаа шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Гурвансайхан сумын Дэрсэн-Ус багийн “Дундын төгрөг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 43 км-т, сумын төвөөс баруун зүгт 37 км-т/ 02.27-ны өдрийн 16:00 цагт иргэн М-ийн чингэлэг шатсан тухай мэдээллийг 02.28-ны өдрийн 19:00 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн М-ийн 6х2,3 метрийн хэмжээтэй чингэлэг шатсан тухай мэдээллийг 02.28-ны өдрийн 19:22 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 

Увс аймгийн Өмнөговь сумын Намир багийн 3 дугаар гудамжинд 02.28-ны өдрийн 22:00 цагт шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн Ч-ийн хашаанд хураалттай байсан 5 тнн өвс шатсан тухай мэдээллийг 22:13 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 

Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 34/Б дугаар байр гадна суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.01-ний өдрийн 01:14 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 01:19 цагт очиход иргэн Г-ын “Коровн” загварын суудлын автомашин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.01-ний өдрийн 02:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 02:36 цагт очиход иргэн М-ын 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top