Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

GJ1A7330-6phdz77ew661aw8otsub0cdeq132abxd8t2zpcprcxs-6u53ezaubj868mkou1p852zbdzfgekhrrrug1xrtirk.jpg

Улсын хэмжээнд өнгөрсөн онд 142 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 245,3 мянга га  талбай түймэрт өртөж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад 3,2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас 3, 4 дүгээр сард агаарын температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Монголын тал нутгаар олон жилийн дунджаас 1-1,5 градусаар илүү дулаан, олон жилийн дунджаас бага хур тунадастай, нийт нутгаар хуурайшилтын зэрэг өндөр байх мэдээллийг ирүүлсэн.

Тиймээс Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга  С.Амарсайхан “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний талаар” албан даалгаврыг гаргалаа.

Албан даалгаварт ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангаж, гал түймэр унтраах зохион байгуулалтыг эртнээс сайжруулах, бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, холбогдох арга хэмжээ авч, хамтран ажиллахыг БОАЖЯ, БХЯ, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга нар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгожээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top