Хан-Уул, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаатай танилцав

11-6z12malgmp6p5b2renc9pc9em5o3g6f4m63vn33cxfk.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням өнөөдөр Хан-Уул, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийлээ.

Энэ үеэр өдөр тутмын үйл ажиллагаа, алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, Гал түймэр унтраах, аврах ангиудын үүрэг гүйцэтгэх чадавх, бэлтгэл бэлэн байдал, хүч хэрэгсэлтэй танилцсан юм.

Дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн удирдлагуудад гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх, цаашид анхаарах зарим асуудлаар чиглэл өглөө.

Мөн тэрээр Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Налайх, Багахангай, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаатай танилцана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top