Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр:    Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 11-16 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, 6-8 градус дулаан байна.

Төлөв байдал:  12-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 11, 12-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг багийн “Мөнх жаргалант”-ын 15 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.08-ны өдрийн 17:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 17:17 цагт очиход иргэн Я-ийн 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.08-ны өдрийн 22:32 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан 02:39 цагт очиход иргэн Б-ын “Сонота-6” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Урт багийн “Цуянгийн хөндий” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 21 км-т/ Малчин А-ийн 5 ханатай гэр 03.08-ны өдрийн 16:00 цагт шатсан  шатсан тухай мэдээллийг хүлээн авсан.  Тус аймгийн Богд сумын харьяат малчин А-ийн 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга 18:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн 1 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.09-ний өдрийн 05:14 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид 400 метр зам туулан 05:16 цагт очиход иргэн С-ийн “Пажеро” загварын автомашин шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 31 км-т, Ө-51°25’12.0″ У-100°14”24.0”/03.08-ны өдрийн 11:16 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 11:36 цагт ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн.  Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top