Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 6-11 м/с. Увс нуурын хотгороор 5-10 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 12-17 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 6-8 градус дулаан байна.

Төлөв байдал: 13-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уул багийн Их-Уулын 1 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.09-ний өдрийн 16:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 16:09 цагт очиход иргэн Ц-ийн 2х3 метрийн хэмжээтэй үүдний амбаар доторх эд зүйлс шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 345 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 29 км-т, Ө-51°19’12”, У-100°23’24″/ 03.09-ний өдрийн 16:08 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 16:20 цагт цахим шуудангаар ирүүлсэн.  Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад тус сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top