Сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

UNDSEN1-6wp002rf41xlxr2t9bxpa9f750qsgesk8ea9jpb15xc-6xfxly1lfo3pzykta12r6rxwwnxq4dk8z2nzstkyh4w.jpg

ОХУ-ын Онцгой байдлын яамны “Гал эсэргүүцэх албаны академи”-д бакалаврын 4-5 жилийн сургалтад (хэлний бэлтгэл) Онцгой байдлын байгууллагын ахлагч бүрэлдэхүүн болон ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сонсогч, ЕБС-ын төгсөх ангийн сурагчдаас, мөн Иргэний хамгаалалтын академи, Гал эсэргүүцэх албаны академийн магистрын 2 жилийн сургалтад Онцгой байдлын байгууллагын офицерын бүрэлдэхүүнээс тус тус сонгон шалгаруулж суралцуулна.

Иймд суралцах хүсэлтэй, “Гадаадын академи, их, дээд сургуульд суралцагчдыг сонгон шалгаруулах, суралцуулах журам”-д заасан ерөнхий шаардлага хангасан алба хаагчид өөрийн анги, байгууллагын дарга, захирагчаар уламжлан хүсэлтээ Захиргааны удирдлагын газрын Сургалтын хэлтэст 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

(Харилцах утас: 262510)

БАКАЛАВРЫН СУРГАЛТАД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, Онцгой байдлын байгууллагын ахлагч бүрэлдэхүүн, Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн сонсогч, дүнгийн голч 3.0 ба түүнээс дээш

Онцгой байдлын байгууллагын ахлагч бүрэлдэхүүн:

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Өргөдөл (25 хүртэлх настай байх)
  • байгууллагын дарга, захирагчийн тодорхойлолт албан бичиг, 
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар /түц машины лавлагаа/
  • Төрийн алба хаагчийн анкет
  • Цээж зураг /3*4/

Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн сонсогчид, Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид:

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Өргөдөл
  • Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг:
  • Сүүлийн хагас жилийн дүнгийн тодорхойлолт;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар /түц машины лавлагаа/
  • Цээж зураг /3*4/

Хугацаа

Материалыг Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Сургалтын хэлтэст /aagii105.nema@gmail.com/ цахим хаягаар 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дотор ирүүлнэ үү. 

(Харилцах утас: 262510)

2021-2022 оны хичээлийн жилд ОХУ-ын Иргэний хамгаалалтын академи, Гал эсэргүүцэх албаны академид сонгон шалгаруулалтыг ирэх 04 дүгээр сарын эхний 7 хоногт зохион байгуулна.

Хүсэлт гаргасан алба хаагч, сонсогч, иргэдээс “Математик”, “Физик”, “Биеийн тамир”, “Орос хэл”-ний шалгалтыг авч эрүүл мэндийн үзлэгт хамруулж сонгон шалгаруулна.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top