Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаажуулалтад хамруулах ажлыг нийслэлийн хэмжээнд өргөн хүрээнд зохион байгуулж байна.
Дархлаажуулалтын 43 цэгт 102 багийн 746 эмч, ажилтан ажилласан бөгөөд 13-ны өдрийн байдлаар үйл ажиллагааг нь зогсоохгүй, тогтвортой ажиллуулах шаардлагатай албан байгууллагуудын 15.182 хүнийг вакцинд хамрууллаа.
Дархлаажуулалт эхэлснээс хойш нийт 99.228 хүнийг вакцинд хамруулаад байна.
Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл мэндийн газар