What3words аппликейшн ашиглан иргэний амь насыг авран хамгааллаа

160739419_2547323845573389_5154325007533809756_n.jpg

  Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангид өчигдөр буюу 14-ний өдрийн 20:37 цагт иргэн Б-ээс /эмэгтэй 27 настай/ дуудлага ирсэн байна.

 Тус иргэн нь “Дөрөлж” гэдэг газар сумын төвөөс зүүн хойд зүгт 4 км-т хөдөө гэрээсээ сумын төв рүү явах замд үзэгдэх орчин хязгаарлагдсан учир төөрчээ.


Тухайн үед утас нь сүлжээтэй байсан тул Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн шуурхай удирдлагын оператор,  ахлагч Э.Сугирзав албанд хэрэглэгддэг “What3words” байршил тогтоох аппликейшн ашиглан сумаас эсрэг зүгт төөрч явсан иргэн Б-д зүгийг зааж, сумын төвд гэрт нь эсэн мэнд ирүүлсэн байна.

 Онцгой байдлын байгууллагын хэмжээнд аюул, ослын голомтыг шуурхай тогтоож, эрэн хайх, аврах ажиллагааг цаг алдалгүй, шуурхай зохион байгуулах, болзошгүй аюул, ослоос иргэдийн амь насыг авран хамгаалах зорилгоор  what3words буюу гурван үгт хаягийн системийг өнгөрсөн оноос эхлэн ашиглаж байна.

Мэдээлэл, дуудлага өгч байгаа иргэн хаяг байршил тодорхойгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй аль ч тохиолдолд ухаалаг гар утсандаа суулгасан “what3words” апп-г ашиглан гурван үгт хаягаа ирүүлснээр байршлаа зөв өгөх боломжтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top