Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с, зарим газраар 13-15 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. 8-10 градус дулаан байна.

Төлөв байдал:  23, 24-нд Хөвсгөл, Хэнтэйн уулсаар ялимгүй цас, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орно. Салхи 24-нд Алтайн уулархаг нутгаар, 25, 26-нд нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Жавхлант багийн “Бонгийн хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 55 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/ Өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.21-ний өдрийн 12:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 50 км замыг туулан 13:50 цагт очиход иргэн З-ын өвөлжөөний дээвэр, 4 тн өвс шатаж байсныг 3 цаг 25 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын Бунхан багийн Өлзийт хорооллын 5 дугаар гудамжинд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.21-ний өдрийн 13:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 13:21 цагт очиход иргэн М-ын хашаанд өнжмөл шар өвс шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн Дөрөлжийн 1 дүгээр гудамжинд агуулахад гал гарч байна гэсэн дуудлагыг 03.21-ний өдрийн 16:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 17:12 цагт очиход иргэн Д-ийн 30х8 метрийн хэмжээтэй сэндвичин барилгын дээвэр, дотор тал шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.21-ний өдрийн 17:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 17:46 цагт очиход иргэн Л-ийн 4х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, тааз, эд хогшил шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.21-ний өдрийн 23:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан 23:06 цагт очиход авто замын зорчих хэсэгт иргэн Ш-ын Приус-41 загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн 4 дүгээр хэсгийн 1 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.21-ний өдрийн 23:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 23:33 цагт очиход 4х3 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр шатаж байсныг 01:03 цаг ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top