Аюулт үзэгдэл, ослын 108 удаагийн дуудлага бүртгэгджээ

luqvak_IMG_1475_x974-1.jpg

Улсын хэмжээнд 03 дугаар сарын 22-28-ны өдрүүдэд нийслэлийн 7 дүүрэг, 20 аймгийн 49  суманд нийт 108 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.

Тохиолдсон аюулт, үзэгдлийн  1 нь ус цаг уурын гаралтай, 81 нь гал түймэр, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 3 нь геологийн гаралтай, 12 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 2 иргэн нас барсан бол гэмтэж, бэртсэн, өвчилсөн нийт 1017 тохиолдол бүртгэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top