Амны хаалт хэрэглэхэд анхаарах зөвлөмж

images.jpg

Амны хаалт нь амьсгалын замаар гадагшилж буй халдвар үүсгэгчийг хязгаарлах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах арга хэмжээний нэг нь амны хаалт хэрэглэх явдал юм. Амны хаалтыг зөв зүүж сурснаар та өөрийгөө болон гэр бүлийнхнээ элдэв халдварт өвчнөөс  хамгаалж  чадна.

Амны хаалт хэрэглэхэд анхаарах зөвлөмж:

  •  Зөв зүүх
  •  Зөв тайлах
  • Хоёр цаг тутамд болон бохирдсон тухай бүр солих
  • Зүүсэн амны хаалтны гадна хэсэгт аль болох гар хүрэхгүй байх
  • Нэг удаагийн амны хаалтыг бохирдсон тохиолдолд шууд хаях
  • Амны хаалт сольсны дараа гараа заавал савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
  • Даавуун амны хаалтыг солих бүртээ 40-өөс дээш хэмийн халуун усанд савандаж угааж, индүүдэх
  • Өдөрт дунджаар 4-5 ширхэг амны хаалт сольж хэрэглэх
  • Амны хаалт чийгтэй болсон даруйд шинээр солих
  • Цэвэр болон бохирдсон амны хаалтыг хольж болохгүй.
scroll to top