Улсын онцгой комисс цахимаар хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.
Коронавируст халдварын цар тахлын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас халдварын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөний саналаа танилцуулж хэлэлцүүлэв.
Тус саналд 2021 оны 04 дүгээр сарын 03-18-ны өдрүүдэд “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдэлийн УЛААН түвшинд шилжих тухай тусгажээ.
Улсын онцгой комиссоос тус саналыг дэмжиж, Засгийн газарт танилцуулахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.