1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Сураггүй болсон: Сэлэнгэ аймгийн Сант сумын Эвэн багийн “Улаан чих” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 20 км-т/ иргэн З /13 настай, эрэгтэй/ 2016.01.10-ны өдрийн 17:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай мэдээллийг 2016.01.12-ны өдрийн 09:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 15 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 20 иргэн, 3 автомашин, 4 морь, нийт 35 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.01.12-ны өдрийн 12:10 цагт эсэн мэнд олсон.
Аврах ажиллагаа: Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Хараа” худалдааны төвийн баруун талын дулааны шугамын худагт хүний цогцос байна гаргаж өгнө үү гэсэн Цагдаагийн байгууллагын хүсэлтийг 2016.01.12-ны өдрийн 14:56 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж нэр, нас, хаяг нь тодорхойгүй, эрэгтэй хүний цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 3 аймгийн 7 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 7, 2 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, 1 аймгийн 1 сумын нутагт ”Цусан халдвар” өвчний 1, нийт 6 аймгийн 11 сумын нутагт 11 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна..
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, “Шандын сайр” гэдэг газар малчин Н.Мөнх-Эрдэнийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөнийг тусгаарлан, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг “Ар цац” гэдэг газар малчин Ж-ийн 2 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөнийг устгаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;.
Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэн багийн “Адуун чулуун” гэдэг газар малчин З-ийн 4 хонь 2015.12.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөнийг устгаж, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.08-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн “Гүн шанд” гэдэг газар иргэн Э, О нарын хонинд 2015.12.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.12.17-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн “Замын хадат” гэдэг газар иргэн Г, А, Т нарын 6 хонинд 2015.12.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрсэнийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д хүргүүлэхэд 2015.12.28-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Үнэгт багийн “Ганьд” гэдэг газар малчин А-ын 9 хонь 2016.01.02-ны өдөр “Хонины цэцэг”өвчний шинж тэмдэг илэрсэнийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.11-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг өвчин” болох нь;
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Тоонон” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Б-ийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦЛ-ийн 2016.01.11-ний өдрийн 135 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтантал багийн “Олон дов” гэдэг газар малчин Г-ийн 2 үхэр 2015.12.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.12.28-ны өдрийн 544 дүгээр хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь;
Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Улаан бургаст” гэдэг газар малчин Ч-ийн 1 үхэр 2015.12.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг булж устган, сэг зэмээс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.12.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Наранбулаг сумын Улаан-Үзүүр багийн “Шар толгой” гэдэг газар малчин Б-ийн 1 тэмээ 2015.12.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөнийг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.12.31-ний өдрийн 151 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн “Цагаан нүхт” гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2016.01.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 5, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн иргэн Б-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.12-ны өдрийн 10:07 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 127 дугаар байрны зүүн урд талд иргэн А-ын “Портер” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.12-ны өдрийн 15:09 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, 8 дугаар гудамжид иргэн Н-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.12-ны өдрийн 17:44 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Орос оршуулгын хойд талд иргэн Г-ийн эзэмшлийн нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.13-ны өдрийн 01:41 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20 дугаар гудамжид иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.13-ны өдрийн 01:21 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн 1 дүгээр гудамжид иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.12-ны өдрийн 13:13 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР