1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, нутгийн зүүн хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 3-8 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас 5-10 м/с, 9-11 градус дулаан байна.
Төлөв байдал: 8-нд Хөвсгөлийн уулсаар, 9-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 6, 7-нд нутгийн зүүн, 9-нд нутгийн хойд хэсгээр 14-16 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.
2. Гал түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн “Задгай”-д агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 15:03 цагт очиход “Дөрвөн Энх-Оюун” ХХК-ийн 12х5 метрийн хэмжээтэй агуулах шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны “Дарь-Эх”-ийн 7 дугаар гудамжинд нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 12:18 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 12:24 цагт очиход иргэн О-ийн 6х30 метрийн хэмжээтэй нийтийн байр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны “Хувьсгалчид”-ын 4 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 13:20 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан 13:27 цагт очиход иргэн Ц-ийн 5 ханатай гэр, хашаа шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны “Хилчин” хотхон орон сууцны байрны гадна дулаалгын хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 17:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 17:06 цагт очиход иргэн Э-ын 1х2 метрийн хэмжээтэй дулаалгын хөөсөнцөр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны “Задгай”-д гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.04-ний өдрийн 22:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 22:16 цагт очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй амбаар тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны “Хангай”-н 83 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.05-ны өдрийн 01:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 01:16 цагт очиход иргэн У-ын “Приус-20” загварын суудлын автомашин, иргэн Э-ийн “Хайбрид кар” авто засварын газрын 30х40 метрийн хэмжээтэй барилгын дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 3 дугаар багийн “Цагаан түнгэ” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км-т, сумын төв-д/ Иргэн Т нь 03.31-ний өдрийн 16:00 цагийн орчим гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай мэдээллийг 04.02-ны өдрийн 20:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн иргэн Т /17 настай, эрэгтэй/-ыг 04.04-ний өдрийн 07:20 цагаас эхлэн эхлэн сумын төвөөс хойд зүгт Хулст уул хүртэл 30 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж мөн өдрийн 21:30 цагт зогсоосон.
Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн “Сүүдэр царам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 45 км-т, сумын төвөөс хойд зүгт 45 км-т/ Иргэн Е нь 03.31-ний өдрийн 15:00 цагт гэрээсээ автомашинаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.04-ний өдрийн 07:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийнхэн Цагдаагийн газрын алба хаагчид иргэн Е /79 настай, эрэгтэй/-ийг 2 бүлэг болон 1 дүгээр бүлэг Булган сумын Булган багийн “Булган” гэдэг уулаас “Сүүдэр царам” гэдэг газар хүртэл 20 км, 2 дугаар бүлэг Орхон сумын Бөхт багийн “Сүүдрийн-Эх” гэдэг газраас “Өлийн” даваа хүртэл 10 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:20 цагт түр зогсоосон.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Бага мухар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 230 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км/ Иргэн К нь 04.03-ны өдрийн 17:00 цагт гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.04-ний өдрийн 10:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд К /14 настай, эрэгтэй/-ыг Нарангийн гол, Их мухар, Бага мухар гэдэг газраар 25 км-ын тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон. 04.05-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлнэ.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР