Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвөөс болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэгийг иргэд, олон нийтэд цахимаар олгож байна.
Энэ хүрээнд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Чингэлтэй дүүргийн салбартай хамтран ерөнхий боловсролын сургуулийн ахлах болон дунд ангийн сурагчдад цахим сургалт зохион байгууллаа.
Сургалтад 740 сурагч, 23 багш хамрагдаж гамшгийн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэгтэй боллоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.