Дорноговь, Өмнөговь аймагт зорчих иргэд аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авна

umnugobi.jpg

Улсын Онцгой комиссын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар хуралдааны тэмдэглэлийн 4.1-т заасан Өмнөговь, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт зорчих хөдөлгөөнд Улсын онцгой комиссын Шуурхай штаб хяналт тавьж зөвшөөрөл олгох 14 хоногийн хугацаа 04 дүгээр сарын 11-ний 06:00 цагаар дуусгавар болж байна.

Иймд Өмнөговь, Дорноговь аймагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул, уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих хөдөлгөөнийг Нийслэлийн Засаг даргын 2021.04.09-ний өдрийн А/265 дугаар Захирамжийн 2.8-д зааснаар зохицуулах болсон.

Орон нутагт зорчих иргэн тухайн аймгийн Онцгой комисст хүсэлтээ гарган зөвшөөрсөн шийдвэр авсан байх, ПГУ шинжилгээний 72 цагийн доторхи сөрөг хариутай байх, маршрутын бус замын хөдөлгөөнд хатуу хяналт тавьж ажиллана.

            Иргэн, хуулийн этгээд зорчих аймгийн Онцгой комиссын зөвшөөрөл гараагүй байхад зорчих чиглэлд хөдөлгөөн үйлдэж шалган нэвтрүүлэх товчоодын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй байхыг УОК-ын Шуурхай штабаас анхааруулж байна.

scroll to top