Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Говь-Алтай, Булган, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар цас орсон. Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Сэлэнгэ, Увс аймгуудын нутгаар цасан шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар зүүн хойноос 7-12 м/с, говь, тал, хээрийн нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 9-14 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 15-20 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 0-2 градус хүйтэн байна.

 Төлөв байдал: 12-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 13-нд Хөвсгөлийн уулсаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12, 15-нд говь, талын нутгаар, 14-нд нутгийн зарим газраар түр зуур 16-18 м/с, 13-нд Алтайн уулархаг нутгаар 12-14 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 13-нд өдөртөө ихэнх нутгаар дулаарна. Бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсанУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 1 дүгээр гудамжинд Гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.10-ны өдрийн 16:46 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 16:56 цагт очиход иргэн М-ын 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Д /41 настай, эмэгтэй/-гийн нүүр, хүзүүний хэсгээр түлэгдсэн байсныг НТТТ-ийн 103-т хүлээлгэн өгсөн.

Дорнод аймаг, Сэргэлэн сум. Архоолой багийн “Багануур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 82 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 12 км-т/ малчин Н-ын өвөлжөөний саравч 04.10-ны өдрийн 14:00 цагт шатсан тухай мэдээллийг 04.10-ны өдрийн 18:45 цагт хүлээн авсан.

Орон нутгийн иргэд очиход малчин Н-ын өвөлжөөний саравч, 70 ишиг, 7 тонн өвс, аргал шатаж байсныг 3 цаг 30 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын хариуцлагатай жижүүр аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

3. Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлтХөвсгөл аймаг, Ханх сум. Хороо багийн “Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 340 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 41 км-т, Ө-51°08’24.0″ У-100°36’00.0″/ 04.10-ны өдрийн 19:00 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 19:22 цагт цахим шуудангаар ирүүлсэн. 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад тус сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.  

4. Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

 Цас шаварт суусанУвс аймаг, Наранбулаг сум. 1 дүгээр багийн “Зостын хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 60 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ автомашин цасанд суусан дуудлагыг 04.10-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 60 км замыг туулан 15:45 цагт очиход иргэн Г-ын “Норд бенз”, иргэн А-ын “Пуссо” загварын ачааны автомашинууд цасанд суусан байсныг татаж гаргасан.

Бусад цаг агаарын аюулт үзэгдэлБаян-Өлгий аймаг, Улаанхус сум. Улаан-Эрэг багийн “Улаан-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 43 км-т, сумын төвд/ “Ховд” голын усны түвшин нэмэгдэж 30 өрх усанд автагдах магадлалтай байна гэсэн мэдээллийг 04.10-ны өдрийн 21:35 цагт хүлээн авсан.

Тус сумын мэргэжлийн ангийнхан очиж, 04.10-ны өдөр 7 цаг ажиллаж үерийн уснаас хамгаалах 125 метр урт, 0.025 метр өргөн, 0.030 метр өндөртэй далан хийсэн тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид ….. цагт “Улаан-Эрэг” гэх газар руу хөдөлгөөн үйлдсэн.

5. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсонУвс аймаг, Улаангом сум. 8 дугаар багийн “Нарийн-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 25 км-т/ иргэн Д нь 04.10-ны өдрийн 01:30 цагийн орчим автомашинтай гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.10-ны өдрийн 07:05 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид тус аймгийн Түргэн сумын “Усгүй” гэдэг газраас “Орлого” гэдэг газрын чиглэлд тус аймгийн харьяат иргэн Д/43 настай, эрэгтэй/ “Старекс” загварын бага оврын ачааны автомашинтай зорчиж яваад сураггүй болсныг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 09:20 цагт /”Нарийн-Ус” гэдэг газраас зүүн зүгт 2 км-т/ эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Увс аймаг, Өмнөговь сум. 1 дүгээр багийн “Сүүжийн-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 30 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т/ иргэн Ж, Ж нар 04.09-ний 20 цагийн орчим УАЗ 469 загварын суудлын автомашинтай гэрлүүгээ явах замдаа сураггүй болсон тухай дуудлагыг 04.10-ны өдрийн 11:30 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн Ж/43 настай эрэгтэй/, Ж /7 настай эрэгтэй/ нарыг мөн өдрийн 13:30 цагт /”Сүүжийн-Адаг” гэдэг газраас хойд зүгт 3 км-т/ “Сүүжийн дунд-Усан” гэдэг газар автомашин нь цасанд суусан байсныг татаж гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР   

scroll to top