Ажлын хэсэг Эрдэнэдалай суманд ажиллалаа

170454171_792372055018094_2657880788867745765_n.jpg

Дундговь аймгийн Онцгой Комиссын даргаар ахлуулсан “Ажлын хэсэг” Эрдэнэдалай суманд ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцан,  холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Энэ үеэр аймгийн Онцгой комиссоос 7.131.500 төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн хэрэгсэл болон 100 ширхэг түргэвчилсэн оншлуурыг хүлээлгэн өгсөн юм.

  Эрдэнэдалай суманд 9 иргэн коронавируст халдвар авсан бөгөөд иргэдийг хэвтүүлэн эмчилж байна.

 Мөн өнөөдөр тус сумын 312 хүний PCR шинжилгээг ХӨСҮТ-д хүргүүлэн хариуг хүлээж байна. Эдгээр иргэдийн шинжилгээний хариунаас хамааран халдварын тархалтыг эхний байдлаар тодорхойлох юм гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top