Монгол Улсын Батлан хамгаалах яам, Франц улсын Элчин сайдын яамтай хамтран “Монгол дахь Францын батлан хамгаалахын үйлдвэрлэлийн семинар, үзэсгэлэнг 2015 оны 1 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаатай холбогдуулан Франц улсын “Эйрбус Хеликоптерс” компаниас Франц улсад үйлдвэрлэж, дэлхийн улс оронд худалдаалж буй нисдэг тэрэгний талаар Онцгой байдлын ерөнхий газарт танилцуулга хийлээ.
Танилцуулга уулзалтад “Эйрбус Хеликоптерс” компанийн худалдааны асуудал хариуцсан менежер, ноён Жан Марк Ройр Франц улсад үйлдвэрлэж буй H125, H130, H145 загварын нисдэг тэрэгний талаар танилцуулга хийж, хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулж, харилцан ярилцлага өрнүүллээ.
Түүнчлэн уулзалтад Батлан хамгаалах яам, Эрүүл мэнд, спотын яам, Төрийн тусгай хамгаалалтын газар, Онцгой байдлын ерөнхий газар, Аврах тусгай анги, Хангалт үйлчилгээний анги, Нийслэлийн онцгой байдлын газрын аврах анги, “А-Жет” Авиэйшн” ХХК-ийн нийт 20 гаруй зочид, төлөөлөл оролцлоо.