Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэв

172663695_4241037539254367_7513699094995151343_n-6zmdloz2w4ryxcj866sn067d9i1goqhfekot1va9gsg.jpg

Казахстан улсад зохион байгуулагдаж байгаа чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний 59 кг-ийн жинд  ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спортын хорооны тамирчин ОУХМ Б.Шоовдор, 62 кг-ийн жинд ОУХМ Х.Болортуяа нар тус тус  мөнгөн медаль хүртлээ.

ОУХМ Б.Шоовдор нь “Будапешт-2018”, “Нур-Султан-2019” ДАШТ-ийн хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин юм.

 “Улаанбаатар-2019” Азийн аварга шалгаруулах тэмцээний 23 хүртэлх насны ангилалд мөнгөн медаль хүртэж байсан  ОУХМ Х.Болортуяа нь насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа оролцож байна гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спортын хорооноос мэдээллээ.

scroll to top