1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр 6-11 градус, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 11-16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 22-27 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0-2 градус хүйтэн, бусад хэсгээр 2-4 градус дулаан, өдөртөө 19-21 градус дулаан байна.
Төлөв байдал: 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-24-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр, зарим үед секундэд 18-20 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 21-нээс нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Төрийн өмчид гарсан: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн Чандмань хороолол “Ургамал газар тариалангийн хүрээлэн”-гийн хашаанд гал гарч байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 12:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 12:30 цагт очиж “Ургамал газар тариалангийн хүрээлэн”-гийн 0.2 га талбай шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.
ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 20:14 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 20:20 цагт очиж Хангай хотхоны хашаанд 2х2 метрийн хэмжээтэй зөөврийн амбаар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт нэр, нас тодорхойгүй иргэн /40 орчим настай, эрэгтэй/ амь насаа алдаж, иргэн С /44 настай, эмэгтэй/-ийн хоёр гар, нуруу хэсэг түлэгдсэн байсныг НТТТ-ийн 103-ийн эмчид хүлээлгэн өгсөн.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Улз багийн “Шинэстэй” хороололд ойн ангийн хашаанд гал гарсан тухай дуудлагыг 04.20-ны өдрийн 01:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул суман дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 01:46 цагт очиж 4 метр хашаа шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн Цахиур хороололд 5 ханатай гэр 04.19-ний өдрийн 00:30 цагт бүрэн шатсан тухай мэдээллийг 04.19-ний өдрийн 11:24 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан хүмүүс иргэн Д-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 2 цаг 30 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Ногоон зоорийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 08:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 08:54 цагт очиж Ногоон зоорийн задгайд эзэн тодорхойгүй 4х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 10:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 10:32 цагт очиж иргэн Б-гийн 3х3 метрийн хэмжээтэй амбаар, 5 метр хашаа шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.
Увс аймгийн Түргэн сумын Эрдэнэхайрхан багийн Алтай хороололд 8 ханатай гэр 04.19-ний өдрийн 11:00 цагт шатсан тухай мэдээллийг 04.19-ний өдрийн 11:55 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан алба хаагчид Алтай хорооллын иргэн Ц-гийн 8 ханатай гэр шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 12:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 2км замыг туулан дуудлагын дагуу 12:11 цагт очиход иргэн О-гийн хашаанд хөрсний өнжмөл өвс шатаж байсныг 1 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Чичин багийн “Шохойн нарийн” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд 15 км/-т 5 ханатай гэр 04.19-ний өдрийн 12:20 цагт шатсан тухай мэдээллийг 04.19-ний өдрийн 16:35 цагт хүлээн авсан. Тус сумын иргэд иргэн У-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 4 цаг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 12:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 12:50 цагт очиж иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн М /50 настай, эмэгтэй/ амь насаа алдаж, иргэн М /55 настай, эрэгтэй/-ын нуруу, хоёр гар, М /55 настай, эмэгтэй/-ийн нүүр, хоёр гар, нуруу, цээж, Б /33 настай, эмэгтэй/-ийн хоёр гар, нүүрний хэсэг, О /45 настай, эрэгтэй/-ын хоёр гар, нүүрний хэсэг, М /49 настай, эмэгтэй/-ын хоёр гар, нүүрний хэсэг, Г /44 настай, эмэгтэй/-ийн хоёр гар, хүзүүний хэсгээр тус тус түлэгдсэн байсныг НТТТ-ийн 103-ийн эмчид хүлээлгэн өгсөн.
Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цахлайн задгайд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг иргэн 04.19-ний өдрийн 18:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 18:21 цагт очиж Цахлайн задгайд эзэн тодорхойгүй 10 метр хашаа шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 03:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 03:12 цагт очиж иргэн Д-гийн 4х4 метрийн хэмжээтэй амбаар, хураалттай 5 ханатай гэр шатаж байсныг 18 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн “Баянцагаан” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 140 км-т, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т, Эрдэнэцагаан сумын төвөөс баруун зүгт 90 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.18-ны өдрийн 11:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0146 дугаар анги, Хилийн 0184 дугаар ангийн алба хаагчид, Баруун-Урт, Асгат, Эрдэнэцагаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Дарьганга сумын иргэд 6 бүлэгт хуваагдан: 1 дүгээр бүлэг түймрийн баруун хэсгийн “Талын агуй”, “Шилийн богд” уулын баруун талд, 2 дугаар бүлэг түймрийн баруун урд хэсгийн “Сиймхий-Ухаа толгой” гэдэг газар, 3 бүлэг түймрийн зүүн урд хэсгийн “Ачаатын-Уул”, “Жаргалант-Уул”-ын орчимд, 4 дүгээр бүлэг түймрийн зүүн хойд хэсгийн “Ханан сүүдэрт-Уул” орчимд, 5 дугаар бүлэг “Шилийн богд”-оос зүүн хэсгийн 20 км-т “Ац хар-Уул”, “Богдын-Эмээлт” гэдэг газар, 6 дугаар бүлэг “Шилийн богд” уулаас зүүн урд зүгт 40 км-т “Цайдам хөндий” гэдэг газар тус тус ажиллаж 04.19-ний өдрийн 09:50 цагт цурамд оруулж мөн өдрийн 10:35 цагт бүрэн унтрааж Дарьганга сумын Засаг дарга, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч нарт хүлээлгэн өгсөн.
4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багийн “Булнаа” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км/-т иргэн Ц /15 настай, эрэгтэй/ 04.18-ны өдрийн 08:00 цагийн орчим малдаа явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.19-ны өдрийн 16:10 цагт хүлээн авсан. Тус сумын Байгаль орчны байцаагчаар ахлуулсан алба хаагчид, ар гэрийн хүмүүс 04.19-ний өдрийн 14:20 цагаас эхлэн иргэн Ц /15 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Бусад төрлийн осол: Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Дивизийн гарам “Хэрлэн” голд автомашин голын мөсөнд цөмөрч орсон байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 20:52 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 13 км замыг туулан 23:00 цагт очиж “Хэрлэн” голд иргэн Т-гийн “Ланд круйзер-200” загварын автомашин, иргэн Б-гийн “Ланд круйзер-200” загварын автомашинууд голын мөсөнд цөмөрч орсон байсныг 25 минут ажиллан татан гаргаж аюулгүй болгосон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР