Тусгаарлан эмчлэх байрны үйл ажиллагаатай танилцлаа

176100980_309135900627466_9183194972155940571_n.jpg

Улсын онцгой комиссын даргын 03 дугаар тушаалаар АШУҮИС-ийн харьяа Монгол Японы эмнэлгийн дотуур байрыг тусгаарлан эмчлэх түр байр болгон ашиглах шийдвэрийг гаргасан.

Энэ шийдвэрийн дагуу тус байрыг тусгаарлан эмчлэх түр байраар тохижуулж байгаа бөгөөд байрны нөхцөл байдалтай өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян танилцлаа.

Монгол Японы эмнэлгийн дотуур байр нь 500 хөнгөн өвчтөнг хүлээж авах чадалтай бөгөөд 60 гаруй эмч, сувилагч, АШУҮИС-ийн багш ажилчид 7 багт хуваагдан ажиллаж байна гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.

scroll to top