- Цаг агаар
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Орхон, Өмнөговь, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар цас орж шуурсан, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Сэлэнгэ аймгийн нутгаар бороо орж шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, говь, тал, хээрийн нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 12-17 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос 7-12 м/с, 2-4 градус дулаан байна.
Төлөв байдал: 27, 28-ны өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймуудын нутгийн зарим газраар, 29-ний өдөр Халх голын сав газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27, 28-ны өдөр нутгийн зүүн хэсгээр, 30-ны өдөр Алтайн салбар уулсаар 16-18 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 29-ний өдөр нутгийн баруун хэсгээр, 30-ны өдөр ихэнх нутгаар дулаарна.
2. Объектын түймэр:
Хэнтий аймаг, Бор-Өндөр 1 дүгээр багийн “Геологи” хорооллын 19 дугаар гудамж Цахилгааны тулгуур багана шатаж байна гэсэн дуудлагаар /2021.04.25-ны өдрийн 19:49/ с аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын Хэлтсийн Гал түймэр унтраах аврах 49 дүгээр ангийн алба хаагчид ажиллан “Багануур зүүн өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 6000В-ын цахилгааны тулгуур багана шатаж байсныг унтраасан.
Говьсүмбэр аймаг, Шивээговь сум 2 дугаар баг дахь “Шивээ-Овоо” ХК-ийн нүүрсний уурхайн ачих, буулгах хэсгийн дамжуулах шугамд гал гарч байна гэсэн дуудлагаар /2021.04.26-ний өдрийн 03:25 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 9 метрийн өндөртэй, 5х8 метрийн хэмжээтэй нүүрс ачих, буулгах байгууламж шатаж байсныг бүрэн унтраахаар ажиллаж байна.
3. Газар хөдлөлт:
Хөвсгөл аймаг, Ханх сум Хороо багийн “Оёг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 353 км-т, сумын төвөөс урд зүгт 47 км-т/ 2021.04.25-ны өдрийн 22:39 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 22:46 цагт цахим шуудангаар ирүүлсэн.
Тус сумын иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд тухайн газар нутагладаг малчин иргэдэд мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.
4. Усны осол:
Хөвсгөл аймаг, Тосонцэнгэл сум Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар “Сэлэнгэ мөрөн”-д осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Ослын голомтод Хөвсгөл, Орхон, Булган аймгийн Онцгой байдлын газар, Цагдаа, Шүүхийн шинжилгээний алба, Тосонцэнгэл, Рашаант, Их Уул, сумдын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн нийт 116 хүн, 20 автомашин, 4 мотоцикл, 5 морь, 5 завьтайгаар Шинэ-Идэр сумын харьяат Г /50 настай, эрэгтэй/, Рашаант сумын харьяат У / 32 настай, эмэгтэй/, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, Б / 8 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
5. Цас шаварт суусан:
Дархан-Уул аймаг, Дархан сум 2 дугаар багийн “Ширээ нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүг 21 км-т/ Орхон аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 2 зорчигчтой ачааны автомашин шаварт суусан тухай дуудлагаар /2021.04.25-ны өдрийн 19:45 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, иргэн О-гийн жолоодож явсан 19-36 УБЦ улсын дугаартай “Маяти” загварын ачааны автомашин шаварт суусан байсныг татан гаргасан.
Дархан-Уул аймаг, Дархан сум 2 дугаар багийн “Ширээ нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүг 14 км-т/ Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлтэй зорчиж явсан 8 зорчигтой 2 автомашин шаварт суусан тухай дуудлагаар /2021.04.26-ны өдрийн 01:15 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид иргэн Б нарын жолоодож явсан 31-41 ОРБ улсын дугаартай “Приус-30”, 98-88 ОРБ улсын дугаартай “Хайландр” загварын суудлын автомашин шаварт суусан байсныг татан гаргасан.
Онцгой байдлын ерөнхий газар