1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Завхан, Хөвсгөл аймагт бороо, Улаанбаатар хот болон Булган, Өвөрхангай аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Халх голын сав газраар бороо, нойтон цас, орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 6-11 м/с, нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 4-9 градус, Их Нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, 7-9 градус дулаан байна.
Төлөв байдал: 30-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй хур тунадас, 5 дугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 2-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 30-нд Алтайн салбар уулс, говь, талын нутгаар, 1-нд нутгийн зарим газраар, 2-нд ихэнх нутгаар, 3-нд говь, талын нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн баруун хагаст дулаарч, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотгор орчим болон говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. 5 дугаар сарын 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
2.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 43 км-т, Ө-51°11’24.0″, У-100°21’00.0″/ 04.28-ны өдрийн 19:26 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн боловч хохирол учраагүй тухай мэдээлсэн.
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Долоон-Уул” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 27 км-т, Ө-51°23’24.0″ У-100°19’48.0″/ 04.29-ний өдрийн 04:14 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн боловч хохирол учраагүй тухай мэдээлсэн.
Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Өтгөн багийн “Нарийн заг” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 16 км-т, Ө-44061’00’’, У-104027’00”/ 04.29-ний өдрийн 05:00 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т, Ө-49°16’11.0″, У-100°46’14.0″/ 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон тухай дуудлагыг 04.21-ний өдрийн 20:23 цагт хүлээн авсан. 04.26-ны өдрийн 08:00 цагаас тус аймгийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид, Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул, Тарилан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, иргэд, ар гэрийнхэн Шинэ-Идэр сумын харьяат Г /50 настай, эрэгтэй/, Рашаант сумын харьяат У /32 настай, эмэгтэй/, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, Б /8 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 04.28-ны өдөр 5 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг: “Тэгш булан” гэдэг газраас “Цацын булан” гэдэг газар хүртэл 35 км-т завиар, 2 дугаар бүлэг: “Цацын булан” гэдэг газраас Тариалан сумын Сэлэнгэ багийн “Бирваз” хүртэл 94 км-т завиар тус тус, 3 дугаар бүлэг: “Цацын булан” гэдэг газраас “Хөх хошууны-Ам” гэдэг газар хүртэл 45 км-т мотоциклоор, 4 дүгээр бүлэг: Булган аймгийн Баян-Агт сумын Баянхайрхан багийн “Хайст” гэдэг газраас Хутаг-Өндөр сумын Тээл багийн “Урт” гэдэг газар хүртэл 50 км-т автомашинаар, 5 дугаар бүлэг: “Хөвдөг гүүр” гэдэг газраас Тариалан сумын “Улаан шугуй” гэдэг газар хүртэл 38 км-т автомашинаар тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:00 цагт түр зогсоосон. 04.29-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. Цаг агаар: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул сумын нутгаар салхи тогтуун, өдөртөө 4-9 м/с, 8-10 хэм дулаан, шөнөдөө 3-7 хэм хүйтэн байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР