Дуудлага мэдээллийн 92 хувийг шийдвэрлэн ажиллалаа

IMG-379ed1e6ec29f7b5ba79fbb328e8abfa-V.jpg

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 7298 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

 Дуудлагын 92 хувь буюу 5823 нь дархлаажуулалттай холбоотой лавлагаа мэдээлэл, 6 хувь буюу 380 нь гомдол, 2 хувь буюу 165 нь санал хүсэлт, бусад мэдээлэл байна.

 Тусгай дугаарын утсанд хандсан нийт дуудлагын 89 % буюу 6479 дуудлагыг шийдвэрлэн ажиллалаа.

Энэ долоо хоногт бүртгэгдсэн дуудлага мэдээллийг өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 42 хувиар,  амжилттай үйлчилсэн дуудлагын тоо 19 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

scroll to top