Тамирчид “Гранпри” олон улсын тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо

179047979_298196185099733_7273832525781671846_n.jpg

 ОБЕГ-ын харьяа “Аврагч”биеийн тамир техник спорт хорооны тамирчин ОУХМ. Л.Алтанцэцэг, О.Есүгэн, Б.Мишээл нар 51 дэх удаагийн  “Гранпри” олон улсын тэмцээнд оролцохоор эх орноосоо мордлоо.

 Тэмцээн Чех улсын Усти-над-Лабем хотноо тавдугаар сарын 05-09-ний өдрүүдэд болох юм.

 Тамирчид тэмцээний дараа ХБНГУ-д кубын шигшээ багтай хамтран бэлтгэл хийх бөгөөд үргэлжүүлэн 05 дугаар сарын 21-06 дугаар сарын 01-ний өдрүүдэд АНЭУ-ын Дубай хотноо болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч”биеийн тамир техник спорт хорооноос мэдээллээ.

scroll to top