“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 7,173 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын 94 хувь буюу 5,963 нь дархлаажуулалттай холбоотой лавлагаа мэдээлэл, 3 хувь буюу 204 нь гомдол, 3 хувь буюу 158 нь санал хүсэлт, бусад мэдээлэл байна.
Тусгай дугаарын утсанд хандсан нийт дуудлагын 91 % буюу 6,519 дуудлагыг шийдвэрлэн ажиллалаа.
Тавдугаар сар гарсаар өнөөдрийн байдлаар нийт 28,838 дуудлага иргэдээс ирсэн бөгөөд 26,927 буюу нийт дуудлагын 93 хувьд үйлчилсэн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.