Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа

Цасанд саатсан: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Таван толгой  багийн “Намнан”-ийн ар гэдэг газарт /сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/ Улаанбаатар хотоос Оросын холбооны улсруу аялаж явсан VD499163 улсын дугаартай FIAT Ducat 290 загварын автомашин нь эвдэрсэн, Монгол хэл мэдэхгүй гадаадын 2 иргэн байна гэсэн дуудлагыг 2016.01.18-ны өдрийн 15:31 цагт /17:50 цагт/;

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Наран багийн “Наран”-ын гол гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 25 км-т/ ДУА 25-81 улсын дугаартай “Поронтер” автомашинтай 3 хүн цасанд суусан гэсэн дуудлагыг 2016.01.18-ны өдрийн 22:10 цагт /23:30 цагт/ тус тус хүлээн авсан.

Эрэн хайх, аврах ажиллагаа: Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн М-ын бичил уурхайд  иргэн О /36 настай, эрэгтэй/ шороонд даруулсан байсныг уурхайн ажилчид өөрсдөө гарган авч эмнэлэгийн байгууллагад хүлээлгэн өгсөн боловч нас барсан гэсэн мэдээллийг 2016.01.18-ны өдрийн 17:10 цагт  иргэн Б ОБЕГ-ын харъяа УУАА-д мэдээлсэн. Дүүргийн Цагдаагийн хэлтсээс уг уурхайд танайхаас мэргэжлийн хүн оруулж юунаас болж нуранги үүссэн болохыг шалгуулах хүсэлт тавьсны дагуу УУАА-ийн  7 аврагч 1 техник хэрэгсэлтэйгээр, 2016.01.18-ны өдрийн 17:34 цагт уурхайн цооногруу орж үзлэг шалгалт хийхэд 50 метрийн гүнд зүүн талын салаанд нуралт болсон байсныг илрүүлсэн.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 3 аймгийн 4 сумын нутагт “Галзуу” өвчний 4, 1 аймгийн 1 сумын нутагт ”Цусан халдвар” өвчний 1, нийт 9 аймгийн 18 сумын нутагт 18 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноён багийн 3 дугаар гудамжийн 6 тоотод оршин суугч Б-ын 1 үхэр 2016.01.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсныг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.13-ны өдрийн 546 дугаар хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн “Өөлд” гэдэг газар малчин Д-ын 1 үхэр 2016.01.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Чандмань хайрхан багийн “Бавгар” гэдэг газар өвөлжиж байгаа малчин Б-ийн  нохой 2016.01.11-ний өдөр тодорхой бус шалтгаанаар үхсэнийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д  шинжлүүлэхэд 2016.01.13-ны өдрийн 269 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивлэг багийн “Хавчигийн-Анга” гэдэг газар малчин Б.Баасангийн 2 үхэр 2016.01.11-13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн “Сухайн булан” гэдэг газар малчин Т-ийн 1 тэмээ 2016.01.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн “Цагаан нүхт” гэдэг газар малчин Г-ын 1 үхэр 2016.01.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр:  

Нийслэлд гал түймрийн 6, зөрчлийн 1, орон нутагт гал түймрийн 1, зөрчлийн 1,  мэдээллийн 1 дуудлагатай байлаа. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.18-ны өдрийн 08:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.18-ны өдрийн 11:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 43 дугаар ангийн 6 албан хаагч,

Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.18-ны өдрийн 11:59 цагт  хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.18-ны өдрийн 12:30 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,

Баянзүрх  дүүргийн 28 дугаар хороонд 3 давхар барилга шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.18-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр, нэмэлт дуудлагаар Гал унтраах 63 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр нийт 15 алба хаагч,

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.18-ны өдрийн 14:32 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 албан хаагч,

Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн 3 дугаар цэцэрлэгийн байрны дээврийн хэсэгт шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.18-ны өдрийн 10:46 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 43 дүгээр ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

4.Техникийн холбогдолтой ослын талаар:

Технологийн холбогдолтой мэдээлэл: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дулааны цахилгаан станцын 2 дугаар зууханд ул ширэм гулзайсан тул зуухыг түр зогсоож, гэмтлийг засварлан хэвийн горимд оруулахаар 1 ба 2 дугаар ээлжийн 50 ажилтан 2016.01.17-ны өдрийн 14:00 цагаас ажиллаж эхлээд байна.     

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top