Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

  1. Цаг агаар

Өнгөрсөн хоногт: Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар бага зэргийн бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, нутгийн зүүн хэсгээр баруун хойноос 7-12 м/с, Алтайн салбар уулсаар 15-17 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 8-13 градус, Алтайн өвөр говиор 26-31 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, 11-13 градус дулаан байна.

Төлөв байдал: 9-ний өдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-ны өдөр зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-ны өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10,11-ны өдөр нутгийн зарим газраар, 12-ны өдөр Алтайн салбар уулсаар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хэрлэн, Онон, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна. 10-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, 11-ний өдөр нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.

2. Обьектын гал түймэр:

Увс аймаг, Улаангом сум 12 дугаар багийн “Гашуун” хорооллын 12 дугаар гудамжинд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагаар /2021.05.07-ны өдрийн 11:31 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид ажилалж, иргэн Г-гийн 1 га талбайд өнжмөл шар өвс шатаж байсныг унтраасан.

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум 6 дугаар багийн “Малх бумбат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 75 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 75 км-т/ малын бууц шатаж байна гэсэн дуудлагаар /2021.05.07-ны өдрийн 16:00 цагт/ тус сумын 6 дугаар багийн Гал түймэр унтраах сайн дурын бүлгийн 20 хүн, 4 автомашинтай 12 км замыг туулан очиж, малчин Б-гийн 20х20 метрийн хэмжээтэй малын бууц шатаж байсныг гурван цаг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 30 дугаар хороо, Чулуутын 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /2021.05.07-ны өдрийн 21:41 цагт/  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 3х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 11 дүгээр хороо, Зүүннарангийн 6 дугаар гудамжинд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, иргэн Э-гийн 5 ханатай гэр шатаж байсныг унтраасан.         

3. Ойн түймэр:

Булган аймаг, Сэлэнгэ сум Атар багийн “Сөртийн-Адаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2021.05.06-ны өдрийн 14:40 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Цагдаагийн хэсэг, Хилийн 0286, 0243 дугаар ангийн алба хаагчид, “Зэд Хантай Бүтээлийн” нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас нийт 30 хүн, 4 автомашин, 9 морьтойгоор ажиллаж, 2021.05.07-ны өдрийн 15:00 цагт цурамд оруулж бүрэн унтраасан. Түймэрт урьдчилсан байдлаар 30 га талбай шатсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top