Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дархан аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруунаас баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, өдөртөө зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 градус, Увс нуурын хотгор, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 10-15 градус, Алтайн өвөр говиор 28-33 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 11-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11, 13-нд нутгийн зарим газраар, 12-нд Алтайн салбар уулсаар, 14-нд говь, талын нутгаар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 11,13-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хэрлэн, Онон, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна.

2. Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн “Гурван Цээл” ХХК-ийн шуудайны үйлдвэрт гал гарч байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 10:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 10:32 цагт очиход тус үйлдвэрийн цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 4 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 07:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 07:58 цагт очиход иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт Л /13 настай, эрэгтэй/-ийн нуруу, хөл, Л /12 настай, эрэгтэй/-ийн зүүн мөр, баруун гар, нурууны хэсгээр тус тус түлэгдсэн байсныг НТТТ-ийн 103-т хүлээлгэн өгсөн.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн Дэнжийн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 12:52 цагт хүлээн авсан. Тус сумын Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 12:54 цагт очиход иргэн Д-ийн 5 ханатай гэрийн өрх шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 4 дүгээр багийн “Хан-Уул” хорооллын 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 14:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 14:33 цагт очиход иргэн С-ын 8х4 метрийн хэмжээтэй байшин, эд хогшлын хамт шатаж байсныг 1 цаг 6 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн “Чөлөөт бүс” 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 16:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 16:36 цагт очиход иргэн Б-ийн 6х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 28 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Бурхантын 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 16:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 16:43 цагт очиход иргэн Б-ийн 5 ханатай гэрийн эд зүйлс шатаж байсныг минут ажиллаж унтраасан. 

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Сэлэнгэ аймгаас Дархан-Уул аймгийн чиглэлийн автозамын зорчих хэсэгт автомашины дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 18:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 23 км замыг туулан 18:48 цагт очиход аймгийн Хүдэр сумаас Сүхбаатар сумын чиглэлд иргэн Г-ын жолоодож явсан “Норд Бенз” загварын том оврын ачааны автомашины дугуй шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Багахангай дүүргийн 2 дугаар хороо барилгын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 07:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 07:45 цагт очиход Улаанбаатар төмөр замын Барилга ашиглалтын үйлчилгээний 2 дугаар ангийн 8×12 метрийн хэмжээтэй барилгын дээвэрт гал гарч байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Холбоо багийн “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн халуун усны байранд утаажилт үүссэн тухай дуудлагыг 05.10-ны өдрийн 04:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 04:43 цагт очиход тус үйлдвэрийн халуун усны байрны 5х5 метрийн хэмжээтэй сауны өрөөний тааз шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.        

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн “Хуст-Арал” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 10 км-т/ автомашинд хүн дарагдсан тухай дуудлагыг 05.09-ний өдрийн 13:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 10 км замыг туулан 13:20 очиход “Хотгор зам” ХХК-ийн эзэмшлийн иргэн С-ийн жолоодож явсан “Грейдер” загварын механизмаар ухрахдаа тус компанийн туслах ажилтан А/24 настай, эрэгтэй/-ийг мөргөж, нас барсан байсан тул цогцсыг аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлж өгсөн.

Усны осол: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Өнөр” амралтын газрын дэргэд “Туул” голд автомашин усанд суусан байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 13:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 14 км замыг туулан 13:45 цагт очиход иргэн Г-ын жолоодож явсан “Ландкруйзер-100” загварын суудлын автомашин “Туул” голд суусан байсныг гаргаж, иргэн Г /37 настай, эмэгтэй/, Э /3 настай, эмэгтэй/ нарыг аюулгүй газарт гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

    

scroll to top