Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

    Өнгөрсөн хоногт: Булган, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, говь, тал, хээрийн нутгаар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 5-10 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 21-26 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.   

Улаанбаатар хотод: Үүл багасна, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ. 8-10 градус дулаан байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Лхүмбэ багийн “Улаанчулуут” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 18 км-т/ Малчин айлын гэр шатсан тухай мэдээллийг 05.10-ны өдрийн 12:15 цагт хүлээн авсан. Иргэн М-ийн 5 ханатай гэр 05.10-ны өдрийн 12:00 цагт шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга 12:15 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.   

Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн 24 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 12:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 12:35 цагт очиход иргэн Б-ийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны “Орбит”-ын 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 09:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 10:00 цагт очиход иргэн Т-ын 6х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн З /40 настай, эрэгтэй/ бага зэрэг  түлэгдсэн байсныг ЯТТТ-д, иргэн У /70 настай, эмэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгсөн.  

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Шинэ-Айл багийн “Задгай”-д Сендвичэн барилгын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 15:04 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 2 км зам туулан 15:07 цагт очиход иргэн Ж-ийн эзэмшлийн “Самал” авто засварын газрын 10х7 метрийн хэмжээтэй сендвичэн барилгын дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 16:21 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 7.5 км зам туулан 16:31 цагт очиход иргэн Х-ын 3х4 метрийн хэмжээтэй галлагааны өрөө шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.   

Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн “Таван чихийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүйн хойд зүгт 4 км-т/ Ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 16:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 16:07 цагт очиход иргэн С-ын “ЗИЛ-130” загварын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны 1 дүгээр гудамжинд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 18:09 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 18:15 цагт очиход иргэн Б-ын чингэлэгт хураасан эд зүйл шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

 Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 33 км-т, Ө-51°15”36.0”, У-100°24”36.0”/ 05.10-ны өдрийн 08:36 цагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс 08:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн. 

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

 Усанд суусан: Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны “Задгай”-д Хэрлэн голын усанд суудлын автомашин суусан тухай дуудлагыг 05.10-ны өдрийн 13:15 цагт хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 15 км зам туулан 13:45 цагт очиход Багануур дүүргээс Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан иргэн Т /46 настай, эмэгтэй/-ийн “Суббару форестер” загварын суудлын автомашин Хэрлэн гол гаталж яваад усанд суусан тул 13:50 цагт автомашиныг татан гаргасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

                          

                  

scroll to top