Тусгай үүргийн нислэгээр 126 иргэн эх орондоо ирлээ

72cac4ec4e174a8b829e53e8c5920ffb_x3.jpg

 Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр буюу 11-ний өдрийн 21:55 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

  Тус нислэгээр 126 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Новотел”, “Ибис”, “Туушин”, “Тоёоко Инн” зочид буудалд тусгаарласан юм.

  Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад 14 хоносон иргэдийг гэрийн тусгаарлалтад шилжүүлэх журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

scroll to top